sudar tig 蒙古国字体(国际标准码)
Бяцхан зурвас сонордуулах нь
MongolianScript фонтын зохиогчдын нэг Эрдэнэчимэг эгчийн блогт буй бичмэл тиг хэмээх материалыг уншаад, энэхүү өвөрмөц сайхан хийцтэй тиг(typeface)-ийг юникод монгол бичгийн фонт руу хөрвүүлж, амилуулах санаа төрсөн юм. Урд нь энэ тигийг хэсэг залуус хамтран зурлагыг нь цахимжуулсан байна. Тэрхүү зурлагын хувилбарыг сайжруулан mongolianscript фонтын дүрмээр энэхүү фонтыг гаргаж байсан боловч ... уг эх фонт дүрмийг сайжруулан шинэчлэхэд, түүний дүрмээр хийгдсэн фонтын дүрмийг дахин шинэчлэх, давхар олон хүнд ажил хийгдэх байсан учир цаашид сайжруулсан дүрэмтэй жишиг фонт бүтээх... Ингэж монголтолбо хэмээх монгол бичгийн юникод фонт шинээр мэндлэв. Монголсудар бол монголтолбо фонтын дүрэмтэй хоёр дахь фонт болно.
Энэ тигийг "амилуулж" байхад үнэхээр typeface дезайнер хүн л ингэж гайхалтай донж загвар гаргаж болохыг мэдэрсэн юм. Тиймээс уг эх загварыг аль болох хөндөхгүй байхыг хичээсэн болно. Энэ далимд монгол бичгийн гоо сайхан уран бичлэг талаасаа сайн хөгжиж байгаа ч, нөгөө талаас цахим фонтын "гоо сайхны" хөгжил үнэхээр хангалтгүй байгааг онцлон тэмдэглэмээр. Монгол бичгийн цахим фонт бүтээх нь уран бичлэг галиграфаас тэс ялгаатай, илүү хосолмол мэргэжил шаардсан ажил учир тэр болгон хүмүүс орж чаддаггүй бололтой.
Хоёрдугаарт интернэт цахим орчинд монгол бичгээр агуулга үүсгэн хуудсаа сайхан дезайн загвартай бүтээхэд агуулгадаа тохирсон тиг загвартай цахим фонт үнэхээр дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Дезайнер хүний нүдээр харахад хийх зүйл их байна. Ингээд энэхүү жижигхэн хуудсаар дамжуулан монгол бичгийн цахим хөгжилд жаахан ч гэсэн шинэ өнгө аяс оруулж байгаа гэж итгэн монголсудар хэмээх шинэ фонтыг та бүхэндээ илгээж байнаа.
Монголсудар бол дахин давтагдашгүй өвөрмөц хийц, монгол бичгийн гоо сайхан "дархан" хүний ур ухаанаар амилж цахим ертөнцөд хөшөө болон цогцлов.