新蒙古文键盘 ДУСАЛ БИЧЭЭЧ ( MONGOLIAN KEYBOARD LAYOUTS DRIVER )
新蒙文键盘 (包括 Windows XP, Vista, 7, 8, 9, 10 (32bit, 64bit)还MacOSX还有安卓和Ubuntu系统上用的)1. Олон байрлалтай Монгол гарын хөтөч. (Англи үсгийн байрлалаар, стандарт байрлал, юникод болон win-1251 кодлолоор г.м) Жишээ болгон Англи үсэгт тааруулсан байрлалын зургийг оруулбал:
(Тайлбар: Монгол үгэнд хэрэглэгддэггүй Ф үсгийн оронд хурдан бичихийн тулд арай илүү хэрэглэгддэг Ы үсгийг тавьсан болно. 35 үсэг маань нэгэнт гарны товчлуурт бүрэн багтахгүй тул жаахан өөрчилж оруулсан. Монгол хэлэнд хэрэглэгддэггүй Щ үсгийг Alt+Ctrl+1 дарж гаргах ба бусад зарим тэмдэгтийг энэ аргаар гаргана.)
2. Бадаагийн Монгол үсгийн хөрвүүлэгчдийг багтаасан. (http://www.badral.net/)
13 хувилбарт орсон өөрчлөлтүүд:
QWERTY байрлал зураг дээрх байдлаар шинэчлэгдсэн.
Win-1251(monkey, realmon-той адил) хувилбар буцаж нэмэгдсэн ба хуучны unicode дэмждэггүй програмууд дээр асуултын тэмдэг гардаг байсан алдаа нь засагдсан.
Бусад өөрчлөлт, шинэчлэлтүүд
XP/Vista/7 32bit/64bit хувилбаруудад сууж ажиллана
Зарим хассан Windows-д стандарт Монгол гарын байрлал Mongolian Cyrillic драйверыг нэмж суулгах боломж зэрэг шинэчлэлтүүд орлоо.
: болон " тэмдэгтүүдийг `~ тэмдэгтийн байранд оруулж, Щ үсгийг Alt+Ctrl+1 товчны хослолоор гаргах ба бусад тэмдэгтүүдийг Alt+Ctrl товчтой хамт дарж гаргах боломжтой боллоо.
Window 7 Home Premium дээр гарсан нэвтрэх цонхонд Англи хэл алга болдог маш ноцтой алдаа засагдав. Та заавал шинэ хувилбарыг хэрэглэж, хуучин хувилбаруудыг дахин хэрэглэхээс татгалзаарай.
Лицензийн хувьд бүх хэлбэрээр ашиглах боломжтой боллоо
QWERTY байрлалд бага зэргийн засвар хийгдэв.
ТАТАЖ АВАХ:
1. Download Windows XP, Vista, 7, 8, 9, 10 (32bit, 64bit) version
2. Download MacOSX version
3. Download Ubuntu version
4. Download Android version
Хэрвээ танд ямар нэгэн асуулт, асуудал гарвал, фонт таарах арзайх зэрэгтэй холбоотой асуудлаа энэ блогийн сэтгэгдлээс хайгаад хэрэв таны асуултын хариу байхгүй байвал сэтгэгдлээ үлдээгээрэй. (Дүрс бичлэг дээр Windows XP дээр гарын драйвер хэрхэн тохируулах заавар хамт байгаа. Dusal гарын драйверыг суулгаад компьютераа дахин ачааллахад энэ тохиргоо автоматаар хийгддэг тул заавал тохируулах шаардлагагүй юм.)