知中国-可以蒙古语和汉语一起看新闻的应用
、Өнөөгийн Хятад орон” мэдээллийн сүлжээ нь Хятадын тухай мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах, хятад хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг танд олгоно.
Хятадын Олон улсын радио телевиз сүлжээ (China International Broadcasting Network, CIBN), Хятадын Олон улсын онлайн радио (CRI Online) болон Тэнгэр газар видео продакшн (TD) хамтран Хятадын улс төр, эдийн засаг, соёл спорт, аялал жуулчлал, нийгмийн тухай цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэх, хятад хэл суралцах боломжийг дэлхийн хүмүүст олгох зорилгоор энэхүү мэдээллийн цогц үйлчилгээг эрхэлж буй юм.
Хятадын Олон улсын радио
Хятадын Олон улсын радио (CRI) нь 1941 оны 12 сарын 3-нд байгуулагдсан бөгөөд гадаад хэл дээр өргөн нэвтрүүлэг бэлтгэн түгээдэг Хятадын үндэсний статус бүхий цорын ганц радио юм. Өдгөө тус радио 61 хэлээр дэлхийн өнцөг булан бүрт дуу хоолойгоо хүргэж байна.
Хятадын Олон улсын онлайн радио
Хятадын Олон улсын онлайн радио (CRI Online) нь Хятадын Олон улсын радиогоос эрхэлдэг засгийн газрын мэдээллийн чухал цахим сүлжээ юм. 1998 оны 12 сарын 26-нд албан ёсоор байгуулагдсан, дэлхийн 61 хэл дээр бүх төрлийн мэдээ мэдээлэл нийтэлж байна.
Монгол хэл дээрх сайтын хаяг: http://mongol.cri.cn
Хятадын Олон улсын радио телевиз сүлжээ
Хятадын Олон улсын радио телевиз сүлжээ (China International Broadcasting Network, CIBN) бол Хятадын гадаадад чиглэлтэй хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. “Өнөөдрийн Хятад орон” энэхүү мэдээллийн сүлжээгээр дамжуулан та бүхэнд Хятадын тухай мэдээ болон хятад хэл сурахтай холбоотой мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэх болно.